“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголбанк болон банкны салбарын 16 мянган ажилчид 2022 онд “Тэрбум мод” санг байгуулсан. Тус сан нийт 116 төслийг санхүүжүүлж, 7 сая орчим мод тарьж ургуулсан бол энэ онд 5 аймагт 4 сая мод тарихаар төлөвлөсөн байна. Цаашлаад 2040 он гэхэд тогтмол санхүүжилтийн тогтолцоог хангах зорилгоор 50 сая мод тарьж ургуулах зорилт тавьжээ.

Харин энэ удаад “Тэрбум мод” сангийн ажилтнууд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 400 гаруй ажилтан навчит болон шилмүүст 600 гаруй мод тарьсан байна. Тэд сангийн үйл ажиллагааны хүрээнд 2024 онд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн 300га газрын 20 га газарт банкны төгөл байгуулж, 10 мянган мод тарьж, ургуулжээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.