“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өнөөдрийн /2026.05.13/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо.

Б.Чагнаадорж нь “Монголын цахилгаан холбоо” компанийн дэд дарга, "Эрдэнэс Монгол" ХХК, "Монголросцветмет" Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан бөгөөд 2024 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Г.Дугаржавын оронд томилогдсон.

Тэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллахдаа 2025 онд 72 тэрбумын цэвэр ашигтай  ажиллаж,  улс орон нутгийн төсөвт 246.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн хугацаанд дахь түүхэн амжилт хэмээн сайшаагджээ.

Б.Чагнаадоржийн улс төрийн угшлыг нь хөөж үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогддог байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.