Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026 оны Монгол хэл бичиг болон Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 4-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт хаагдана.
Энэ жилийн шалгалтад оролцогчид өөрийн суралцаж буй сургуулийн цахим системээр дамжуулан бүртгүүлж байгаа бол өмнөх оны шалгуулагчдын бүртгэл гуравдугаар сарын 6-наас эхэлжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Мөн 2028 оны долдугаар сар хүртэл элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад тулгуурлан авах аж.
Харин 2028 оноос хойш шалгалтын тогтолцоонд өөрчлөлт оруулж, сонгох шалгалтын хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр байгалийн болон нийгмийн ухааны чиглэл тус бүр гурван сонголттой, монгол хэл болон математик хоёр сонголттой болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.