Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал  өнөөдөр болно. Уг хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдах аж. Хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно.

 МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байна. Тэрээр 2018 оноос хойш тус холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.