ОХУ-ын зүгээс дизель түлш шатахууны экспортдоо хориг тавих талаар мэдэгдлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дизель түлш‚ шатахууны экспортдоо хориг тавих талаар мэдэгдсэн нь улс орнуудыг багагүй сандаргаж эхэллээ. Дэлхийн шатахууны нөөц аюултай түвшинд хүрч‚ сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй эрчим хүчний хямрал нүүрлэсэн энэ үед үүнээс муу мэдээ байхгүй хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Үүний шалтгаан нь ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү чиглэсэн Украины дроны халдлагуудаас шууд үүдэлтэй гэдгийг Кремлийн зүгээс хүлээн зөвшөөрлөө.
Эрчим хүчний өндөр нягтралтай дизель түлш нь ачааны машин, усан тээвэр, барилгын машин механизм, трактор зэрэг хүнд тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг хөдөлгөгч гол хүч бөгөөд дэлхийн эдийн засгийн "амин судас" юм.
Одоогоор дэлхийн зах зээл Иран‚Америкийн мөргөлдөөн болон Ормузын хоолой хаагдсаны улмаас үүссэн цочролоосоо бүрэн ангижирч амжаагүй байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард дизель түлшний үнэ бүх цаг үеийн дээд цэгтээ хүрч, дэлхийн шатахууны нөөцийг шавхаж эхэлсэн билээ.
Хэдийгээр зургадугаар сард АНУ-Ираны түр хэлэлцээрийн дараа хоолой дахин нээгдэж, "Brent" маркийн газрын тосны үнэ 40 гаруй хувиар буурсан ч ОХУ-ын гадаад худалдааны хориг зах зээлийг дахин тогтворгүйжүүлэх эрсдэлтэй байна.
Эх сурвалж: reuters.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.