МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од "NBA"-ын алдарт "Los Angeles Lakers" багийн бэлтгэлд хамрагджээ
МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Одыг өмнө нь NBA-ын алдарт "Milwaukee Bucks" бэлтгэлдээ урьсан бол энэ удаа "Lakers" багийн бэлтгэлд хамтрагдлаа.
Томоохон багууд залуу тоглогчдийг ийнхүү бэлтгэлдээ хамруулдаг нь удахгүй "Драфт"-д нэрээ өгөх гэж буй тамирчдийг ажиглах, багтаа элсүүлэх эсэхээ шийдвэрлэх зорилготой байдаг. Түүнийг манай улсаас NBA-д тоглох анхны тамирчин болох бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ташрамд дурдахад, тэрээр АНУ-ын их сургуулиудын сагсанбөмбөгийн өндөр түвшний лиг болох "NCAA"-д 1000 онооны босго давсан Ази тивийн долоо дахь тоглогч юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.