"Miss all stars" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Аззаяагийн энэхүү зураг "Нэг минутад зураг даруулах" даалгаварт өндөр үнэлгээ авчээ
Тайланд улсад зохиогдож буй "Miss all stars" тэмцээний 𝐁𝐞𝐬𝐭 𝐑𝐮𝐧𝐰𝐚𝐲 𝐂𝐡𝐚𝐥𝐥𝐞𝐧𝐠𝐞-ын ялагчаар тодорч, шилдэг 18 оролцогчийн нэгээр нэрлэгдсэн загвар өмсөгч Ц.Аззаяа ахин нэг амжилт үзүүллээ. Тус тэмцээний хүрээнд явагдсан "Нэг минутад зураг даруулах" даалгаварт түүний энэхүү зураг мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ.
60 секундэд бүхэл бүтэн мэргэжлийн гэрэл зураг даруулах нь асар их мэдрэмж, ур чадвар шаардсан сорилт билээ. Түүний энэхүү зургийг шүүгчид "Тайланд улсын аялал жуулчлалын нүүр царай болох бүтээл" гэж тодорхойлсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.