ОУХМ П.Мөрөн мото спортын Дэлхийн аваргын цуврал тэмцээнд түрүүлсэн анхны монгол хүн боллоо
Аргентин улсын Сан Хуан хотод “Ралли Рейд”-ийн дэлхийн аваргын цуврал тэмцээн үргэлжилж байна. Аргентины “Ралли Рейд”-ийн раллигийн мотоциклийн төрөлд 78, автомашины төрөлд 38 баг өрсөлдсөн байна. Энэхүү уралдаанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх, “КТМ Монголиа”-гийн тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар уралдсан билээ.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Б.Батмөнх ДАШТ-ий гурван гарааны уралдааны дараа нийт тамирчдаас 27, ралли 2 ангилалдаа 17 дугаар байрт хурдалснаар 12 оноогоо авсан бол ОУХМ П.Мөрөн ралли гурван ангилалд зургаан гараанд дараалан түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, "аваргын цом" өргөжээ. Ийнхүү монгол хүн мото спортын Дэлхийн аваргын цувралд түрүүлсэн анхны тохиолдол болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.