Монгол Улсын шигшээ баг 3х3 сагбөмбөгийн ДАШТ-д хэсгийн шатны ээлжит тоглолтдоо зохион байгуулагч орон болох Польшийг хожлоо
3х3 сагсанбөмбөгийн ДАШТ Польш улсын нийслэл Варшав хотноо эхэлж, өчигдөр хэсгийн шатны эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Манай эрэгтэй шигшээ баг эхний тоглолтдоо Чех улсын багт 17-14 онооны харьцаатай хожигдсон ч удаах тоглолтдоо талбайн эзэн Польшийн 21-19 харьцаатай хожлоо.
Манай багийн бүрэлдэхүүнд Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, А.Ананд, Г.Болор-Эрдэнэ нар багтаж байгаа билээ.
Монголын шигшээ багтаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.