Модель Л.Гэгээ СХД-т худаг тохижуулж, “Улаанбаатар төгөл” төслөө амжилттай хийжээ

Монголын хамгийн брэндлэг чинээлэг модель Л.Гэгээ Сингапурын "Diva Models" агентлагт харьяалагддаг олон улсад гарсан Монголын цөөн загвар өмсөгчдийн нэг. Загварын салбарынхан төдий л нийгмийн хариуцлагагүй тэрүүхэн тэндээ хувиа борлуулж довоо шарлуулдаг шүүмжлэлд гэх өртдөг. Тэгвэл гадаадад чинээлэг амьдарч, Сингапурын high fashion ертөнцөд өөрийгөө тамгалсан Л.Гэгээ СХД-т худаг тохижуулжээ.

f34fc82f51ad4fa9a6e84eecdeb6b9c5

Гоё ганганыг эдлээд дуусах ч эцэстээ олонд сайн үйл түгээх, тэр тусмаа амьдралын охь үндэс цэнхэр алт усыг хайрлахын ач холбогдлыг тэр төслөөрөө түгээсэн нь олны хайр хүндлэлийг хүлээгээд байна. Гэр хорооллоор ногоон төгөл үүсгэсэн Л.Гэгээ “Гончигсумлаа” сангаараа дамжуулан чимээгүйхэн сайн үйлс олныг хийсэн юм билээ. Энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл байна шүү. Хийе гэвэл болдог л юм байна. Модель бүсгүй Дэлхийн үнэт эдлэлийн luxury брэндүүд болох Cartier, Van Cleef, Rolex-ын багадаа 30 мянган ам.доллараас эхлэх үнэт эдлэл, цаг тэргүүтнээр гангараад зогсохгүй цуглуулдаг баячуудын нэг. Зөвхөн үнэт эдлэлийнх нь цуглуулга 2 сая ам.доллараар хэмжигддэг бүсгүй санаанд оромгүй сайн үйл хийсэн нь нэг ёсондоо нийгмийн сайн сайхны төлөө шүгэл үлээсэн хэрэг ээ.

582c80d4496e4163886e58c3a0484a3d

Гэр хороололд худаг бариад зогсохгүй хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлс олныг төлөвлөн хийж буй түүнд талархал илэрхийлмээр байна. Гоо үзэсгэлэнт амжилттай яваа бүсгүйчүүд сайн үйлс хийвэл сая сахиусан тэнгэр, афродита шиг утга агуулгатай болно шүү дээ. Л.Гэгээ моделиуд дундаас хамгийн их хөрөнгө чинээг сайн үйлс болон нийгмийг соён гэгээрүүлэхэд зарцуулсан Монголын анхны модель болоход ойрхон байна.

f16eac1a79a54e19bae600e2cb1aa648

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.