Өнөөдөр 39 насны төрсөн өдөр нь тохиож буй Лионель Мессигийн тухай найман баримтыг хүргэж байна

Өнөөдөр 39 насны төрсөн өдөр нь тохиож буй Лионель Мессигийн тухай найман баримтыг хүргэж байна
Өнөөдөр буюу зургаадугар сарын 24-нд бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолгчдын нэг болох Лионель Мессигийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр энэ өдөр Аргентины Росариод хотод мэндэлжээ
 
Энэ удаагийн ДАШТ-д гоолын тоогоо таваар ахиулан бүх цаг үеийн "мэргэн бууч" болж, идэр залуу хамгаалагчдыг "усанд нь тавьсан загас мэт " төвөггүй сүлжиж хуурч байгаа нь түүний байгалийн давтагдашгүй авьяасыг илтгэнэ. Чухал энэ давтагдашгүй авьяасыг нь олж харсан "Барселона" клубийн спортын захирал Карлес Рексач анхны гэрээг нь амны "салфетка" дээр яаран сандран үзэглэж байсан түүхтэй. Түүний тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна: 

 

Анхны гэрээгээ амны салфеткан дээр зурсан

 ​Мессиг 13 настай байхад нь "Барселона" клубийн спортын захирал Карлес Рексач түүний авьяасыг олж харжээ. Рексач Мессиг алдахгүйн тулд самбаачилж, хамгийн ойр байсан цаасан салфеткан дээр анхны албан бус гэрээг үзэглэж байсан түүхтэй. Тэрхүү салфетка өдгөө хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй үзмэрүүдийн тоонд ордог

Өсөлтийн дааврын дутагдлыг ялан дийлсэн нь

Хүүхэд байхдаа Месси өсөлтийн дааврын дутагдал гэх оноштой байв. Сарын 900 ам.долларын үнэтэй тариаг түүний гэр бүл болон Аргентины клубууд төлж дийлэхгүй байсан тул "Барселона" клуб эмчилгээний зардлыг нь бүрэн хариуцахаар тохиролцож, түүнийг Испанид авчирч байжээ. ​

"Хар дарсан зүүд" мэт анхны тоглолт

Месси 2005 онд Унгарын эсрэг тоглолтод Аргентины үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа талбайд гарч байв. Харамсалтай нь тэрээр сэлгээгээр талбайд гараад ердөө 47 секунд тоглосныхоо дараа өрсөлдөгчөө тохойлдсон гэх шалтгаанаар улаан хуудас авч, талбайгаас хөөгдөж байсан юм

 ​Гиннесийн дээд амжилтын эзэн

Тэрээр 2012 оны улиралд "Барселона" болон Аргентины шигшээ багийн төлөө нийт 91 гоол оруулснаар нэг хуанлийн жилд хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, Дэлхийн рекордыг шинэчилсэн юм. Энэхүү амжилтыг одоог хүртэл хэн ч эвдэж чадаагүй байна. ​

"Алтан бөмбөг"-ийн үнэмлэхүй рекорд

Месси хөлбөмбөгчний хувьд хамгийн нэр хүндтэй хувийн шагнал болох "Алтан бөмбөг"-ийг нийт найман удаа хүртсэн. Түүний араас Криштиану Роналду 5 удаагийн шагналтайгаар бичигддэг бөгөөд Мессигийн энэ амжилт хөлбөмбөгийн түүхэнд дахин давтагдахад бэрх үзүүлэлт юм. ​

Инстаграм дахь түүхэн амжилт

2022 оны Катарт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараах Мессигийн цахим хуудастаа оруулсан цом өргөж буй зураг инстаграмын түүхэн дэх хамгийн олон буюу 75 сая гаруй лайк цуглуулсан постоор тодорсон.

​Анхны хайртайгаа гэрлэсэн нь

​Месси өөрийн эхнэр Антонела Рокузог таван настай байхаасаа мэддэг байжээ. Мессиг Испани руу нүүхэд тэд хэсэг хугацаанд холбоо тасарсан ч, тэрээр хайртынхаа төлөө Аргентинд буцаж очин, харилцаагаа сэргээж байв. Тэд өдгөө гурван хүүтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэд. ​

Төрөлх хотод нь "Месси" гэж нэр өгөхийг хориглодог

Түүний төрсөн хот болох Аргентины Росариод эцэг эхчүүд хүүхдүүддээ "Месси" гэдэг нэрийг олноор нь өгөх болсон тул Хотын захиргаанаас албан ёсоор хориг тавьж байжээ. Шалтгаан нь ирээдүйд хэтэрхий олон "Месси" гэдэг нэртэй иргэд бий болж, хотын бүртгэлд замбараагүй байдал үүснэ гэж үзсэн байна 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.