Сайн үйлс бүтээдгээрээ олонд танигдсан Эрдэнэтийн уугуул бүсгүй Ш.Зулбадам нутгийнхандаа "Камертон"-оор бэлэг барина
Сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж буй орон нутгийн тоглолтуудын дуулианыг Эрдэнэт хот түүхт 50 жилийн ойгоороо үргэлжлүүлэх нь ээ. Эрдэнэт хотын уугуул, царайлаг, сайн үйлстэн гэдгээрээ танигдсан лидер бүсгүй Ш.Зулбадам нутгийнхандаа ирэх 7-р сарын сүүлээр бэлэг барихаа зарлав. Түүний урилгаар Камертон хамтлаг ирж, бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ. Рок попын топ boyband-уудын нэг “Камертон” Эрдэнэтийнхэнд хамгийн том бэлэг байх нь гарцаагүй. Түүнчлэн өөр хэд хэдэн топ артистууд очих бөгөөд тэдний нэрсийг одоогоор нууцалж байгаа аж.

Чухам том хамтлагийн урьж, бүрэн хэмжээний шоу тоглолт зохион байгуулж буй Ш.Зулбадам аймагтаа сайн үйлстэн, нутгийн хөгжлийг дэмждэг гэдгээрээ танигдсан бөгөөд түүнийг Эрдэнэтийнхэн андахгүй гэнэ. Эдийн засагч мэргэжилтэй, олон улсын аудитор Ш.Зулбадам “Орхон дэвшил” ХХК-ийг ажиллуулдагаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийж, нутгаасаа төрөн гарсан олон тамирчдыг ивээн тэтгэн, дэмжлэг үзүүлсээр иржээ. Тухайлбал "Бяцхан шүд" төсөл санаачилж, аймгийнхаа 0-16 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй шүдний үзлэгт хамруулсан нь олон хүний талархал хүлээж байжээ. Мөн хөлбөмбөгийн "Хангарьд залгамж" клубийг үүсгэн байгуулсан, сагсан бөмбөгийн “Erdenet Miners” багийг ивээн тэтгэж байсан гээд тоочоод барамгүй олон ажлыг санаачлан, амжилттай удирдсан тууштай, хөдөлмөрч, хүнлэг энэрэнгүй нэгэн гэдгээрээ нутаг орондоо танигдсан аж. Бас болоогүй Эрдэнэт хотынхоо унаган хүүхэд жудогийн тамирчин, залуу мастер Б.Эрдэнэбаярыг ирэх 2028 оны олимпод даагаа нэхэх боломжоор нь хангаж бүх талаар нь дэмжин ажиллаж байгаа аж. Энэ мэт олон чиглэлээр бизнес эрхлэхийн сацуу олон нийтийн ажилд харамгүй сэтгэл цацдаг тэрээр энэ удаад нутгийн хөгжлөө урлагаар дэмжих нь. Наадмын дараа Эрдэнэт рүү хөлгийн жолоо залах шалтгаан нэгээр нэмэгдлээ шүү!


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.