Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг "Төрийн шагнал" хүртлээ
Г.Алтанхуяг 1948 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1962–1966 онд Хөгжим, бүжгийн дунд сургуульд нэрт хуурч Г.Жамъянгийн удирдлагад суралцан морин хуурч мэргэжил эзэмшиж, 1966–1969 онд тус сургуульдаа багшилжээ. 1972–1977 онд Бүгд Найрамдах Болгар Ард Улсын нийслэл Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцан хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшсэн.
1970-аад оны сүүлчээр УБИС-д багшилж, 1982 оноос Монголын Телевизэд хөгжмийн редактороор, 2004 оноос Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн тэргүүнээр тус тус ажиллаж байсан билээ.
Түүний хийж бүтээснийг үнэлж, 1993 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнаж байжээ.
Төрийн Соёрхолт Г.Алтанхуяг нь Улсын Филармонийн Морин хуурын чуулга, өнөөгийн Морин хуур найрал хөгжмийн анхны хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан ахмад уран бүтээлч юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.