"The Beatles"-ийн зүрхний цохилт Ринго Старр

"The Beatles"-ийн зүрхний цохилт Ринго Старр

Ричард Старки буюу Ринго Старр анх "Rory Storm and the Hurricanes" хамтлагт тоглож байхдаа хэдийнэ алдаршсан нэгэн байв. 1962 онд "The Beatles"-д нэгдсэнээр түүний амьдрал төдийгүй рок хөгжмийн түүх бүхэлдээ өөрчлөгджээ. Тэрээр солгой хэрнээ баруун гартны бөмбөрийн хэрэгсэл дээр тоглодог байсан нь түүний өөрийн ахин давтагдашгүй, бие даасан хэмнэлийг буй болгосон билээ

6c0553fea812413b81e29dd74b7b596d



​Мөн "With a Little Help from My Friends", "Yellow Submarine" зэрэг дуунууд нь түүний өвөрмөц, дулаан хоолойгоор дамжин дэлхийн сая сая шүтэн бишрэгчдийн зүрхэнд хоногшсон юм.

​Өнөөдөо тэр 86 нас хүрч буй ч тайзны эрч хүчээ алдаагүй хэвээр. Түүний байгуулсан "All Starr Band" өнөөдрийг хүртэл аялан тоглолт хийсээр байгаа бөгөөд энэ нь түүний хөгжимд үнэнч гэдгийг илтгэнэ.

2bf7052974a242ffab077d42f320860b 

​Ринго Старр бол зөвхөн хөгжмийн ертөнцийн домог төдийгүй, эерэг хандлага, хөдөлмөрч зангаар амьдралыг гэрэлтүүлж болдгийг өөрийн биеэр үлгэрлэсэн амьд домог юм. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Ринго!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.