ДАШТ-ий дуулиан Возинья Месситэй хамт тоглохоор "Интер Майами" багтай хэлэлцээ хийж байна

ДАШТ-ий дуулиан Возинья Месситэй хамт тоглохоор "Интер Майами" багтай хэлэлцээ хийж байна

2026 оны ДАШТ-д шуугиулсан Кабо-Вердегийн шигшээ багийн хаалгач Возинья өдгөө Лионель Мессигийн хүчин зүтгэдэг "Интер Майами" багтай гэрээ байгуулахад тун ойрхон байна. Испанийн "Marca" болон Португалийн "Record" сонинууд "Америкийн хөлбөмбөгийн дээд лигийн клубийн зүгээс Португалийн "Шавеш" багаас 40 настай ахмад хаалгач Возиньяг урвуулахаар идэвхтэй хөөцөлдөж буй" хэмээн мэдээлсэн билээ. 

 

088b4f9754a94f5fa974ab74b1cc8fbb

Хэрэв талууд тохиролцоонд хүрвэл Возинья Дэлхийн аваргын хасагдах шатанд Мессигийн эсрэг тоглосноос хойш хэдхэн хоногийн дараа түүнтэй нэг багт мөр зэрэгцэн тоглох боломж бүрдэх юм.  Энэ удаагийн ДАШТ Жозимар Жозе Эвора Диас буюу Возиньягийн хөлбөмбөгийн замналыг бүрэн өөрчилсөн гэхэд болно. Кабо-Вердегийн шигшээ багийн ахлагч, гол тулгуур багана болсон тэрээр Африкийн төлөөлөл болох тус улсын шигшээ багийг түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын хасагдах шатанд шалгарахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр хэдийгээр 40 нас хүрсэн ч ур чадвар, хариуцлагатай байдал нь залуу тоглогчдоос дутахааргүй байсныг ДАШТ-ий тоглолтууд бэлхнээ гэрчилсэн билээ.

 

0c240bc6e79d4e288aab9d2d8fa61bc1

Португалийн "Шавеш" клубээс явснаас хойш Возиньяд хэд хэдэн багийн санал ирсэн ч тэрээр "Интер Майами" клубийг илүүд үзэж байгаа аж. АНУ-ын багийн зүгээс түүний туршлага, ДАШТ-д үзүүлсэн гайхалтай тоглолтыг өндрөөр үнэлж, багийнхаа хаалгачийн байрлалыг бэхжүүлэхээр зорьж байгаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар "Интер Майами" клуб болон тоглогчийн төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ идэвхтэй өрнөж байгаа бөгөөд ойрын хугацаанд албан ёсны шийдвэр гарах хүлээлттэй байна. Хөлбөмбөгийн хорхойтнууд 40 настай хаалгач Америкийн лигт хэрхэн тоглохыг, мөн Месситэй хэрхэн ойлголцохыг тэсэн ядан хүлээж байна.

Эх сурвалж: oglobo.globo.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.