НАСА эрүүл мэндийн шалтгаанаар сансрын нисэгчээ дэлхийд авчирчээ

НАСА эрүүл мэндийн шалтгаанаар сансрын нисэгчээ дэлхийд авчирчээ

Дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын станцад үүрэг гүйцэтгэж байсан дөрвөн сансрын нисгэчийг хугацаанаас нь өмнө дэлхий рүү буцаан тээвэрлэжээ. Ийм тохиолдол түүхэнд анх удаагийнх бөгөөд тэднийг зөөвөрлөсөн “SpaceX”-ийн “Crew Dragon” капсул 1-р сарын 15-ны пүрэв гаргийн шөнө Калифорнийн эрэг орчимд буужээ.

Олон улсын сансрын станцад 8-р сарын эхнээс ажиллаж байсан Америкийн сансрын нисгэч Зена Кардман, Майкл Финке, Японы Кимия Юи, Оросын сансрын нисгэгч Олег Платонов нар төлөвлөгөөний дагуу бол дэлхийн тойрог замд дахин хэдэн долоо хоног байх ёстой ч НАСА өнгөрсөн мягмар гарагт  нислэгийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно гэж мэдэгдсэн юм. Эхлээд багийн нэг гишүүнийг эрүүл мэндийн асуудлаас болж эргүүлэн авчрахаар шийдсэн ч эцэстээ бүгдийг нь дэлхий рүү буцаахаар шийдсэн аж. Чухам хэнийх нь эрүүл мэнд доголдсоныг хувийн нууцын улмаас мэдээлэхгүй гэдгийг тодотгосон байна.

Өдгөө тойрог замд ажиллаж буй НАСА-гийн сансрын нисгэгч Кристофер Уильямс, “Роскосмос”-ын Сергей Куд-Сверчков, Сергей Микаев нар ирэх хоёрдугаар сарын дундуур “Crew-12” багийнханд халаагаа өгнө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.