Түлхүүрийн нүхээр: УИХ-ын алдарт аавууд

Түлхүүрийн нүхээр: УИХ-ын алдарт аавууд

Улстөрчдийг түлхүүрийн нүхээр харж өөр өнцгөөс мэдээлэх “Түлхүүрийн нүхээр” булан энэ удаад парламентын олон хүүхэдтэй аавуудыг онцолж байна. Сонгуульд тод манлай, торгон жолоо өргүүлсэн 126 гишүүд дунд Алдарт аавууд цөөнгүй.

Хамгийн олон хүүхэдтэйгээр Н.Алтанхуяг гишүүнийг нэрлэж болно. Бүтэн амьдралаа босгохын тулд хоёр дахь амьдралаа эхлүүлсэн тэрбээр нийтдээ 7 хүүхэдтэй. Тэгэх тусмаа 7 охидын аав “гэжуга”.

Гэр дүүрэн охид гэдэг кино шиг амьдралтай. АН-ын дарга О.Цогтгэрэл 4 хүүхэдтэй бас хоёр эхнэртэй ч юм шиг ордны тамхины цэгээр жиг жугхийдэг. Хоёр дахь эхнэр нь 2 хүүхэдтэй гэхээр 6 хүүхэдтэйгээр Н.Алтанхуягийн араас гэзэг дарна.

content 3662 Dark Blue Red White

Дуулиантай бас ч гэж шаггүй хэрүүлч, хөл нь хөнгөхөөн сайд Г.Дамдинням 6 хүүхэдтэй гэдгээрээ энэ эрэмбийн хоёрдугаарт жагсдаг 80-аад оны төлөөлөл.

content 3662 Dark Blue Red White

Харин хамгийн залуу алдарт аав бол 90 оны залуу М.Ганхүлэг гишүүн бөгөөд тэрбээр 4 хүүхэдтэй, бас дэд сайд болж амжсан. Монголын үрс маш олон болох их үйлст эрхэм төрийн түшээд ч зүтгэлтэй байгаад талархаж байна. Хүн ам өсгөх бодлогод хүчин зүтгэж буй эрхэм түшээддээ талархал илэрхийлье.

content 3662 Dark Blue Red White

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.