Жүжигчин Б.Одончимэг анхны тайзны жүжигтээ Т.Бархүүг мөнгөөр “зодож” тоглуулав

Жүжигчин Б.Одончимэг анхны тайзны жүжигтээ Т.Бархүүг мөнгөөр “зодож” тоглуулав

Т.Бархүү Б.Одончимэгийн “Намайг аваад яваач” жүжигт түүнтэй хослон гол дүрд тоглож гэргий И.Одончимэг нь үзэгчдийн суудлаас үзэв. Магтаалаа ч харамгүй хайрласан байна билээ. Хамгийн тансаг хэрэглээтэй жүжигчин болсон О.Дөлгөөний цор ганц найз Б.Одончимэг бас найзаасаа дутахгүй бэл бэнчинтэй бололтой.

content 4189 0T3A5584

Өөрөө театрт жүжиг продюсерлэн тавина гэдэг амар зүйл биш. Эмэгтэй жүжигчдээс Х.Баярмаа “Монгол” театрыг нээж дебют хийсэн. Нөхөр нь уул уурхайн бизнестэй учраас боломжтой гэлцэж буй.

Харин жүжигчин Б.Одончимэг ганц бие ээж. Гэсэн ч бийлэгжүү амьдарч өнгө төрх нь шинэчлэгдэн “Монгол хаан” жүжигт МУГЖ У.Уранчимэгийн орыг залгасан төдийгүй “Фантастик”-ийн кинонд гол дүр бүтээгээд амжсан.

content 4189 0T3A5605

Товчхондоо түүний карьер О.Дөлгөөн найзаасаа дутах юмгүй гялалзаж байна. Б.Одончимэгийн авьяастай ч маргах зүйлгүй. Бусдын жишгээр өнгө төрхөө шинэчлэн өөр дүр төрхтэй болсон талаар жиг жугхийх болсон ч одоо нүдэнд дасах маягтай. Урлагийн хүн ид үедээ бэлтэй байж хүссэн уран бүтээлээ хийнэ гэдэг сайхан хэрэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.