Мисс дуучин Э.Адъяасүрэн эрчим, хүч барилгын салбарт хөл тавьжээ
Эрдэнэтийн мисс, дуурийн дуучин, англи монгол хэл дээр торохгүй хөтлөлт хийдэг Э.Адъяасүрэн дуучдаас хамгийн олон салбарт оролцоотой нөлөөлөгч. Авьяаслаг бүсгүй энэ удаад эрчим хүч үйлдвэрлэх боломжтой ногоон барилгын материалын технологийг Монголд хөгжүүлж буй BIB Discovery Sustainable Energy Tech LLC компанийн Дэд захирлаар ажиллах болжээ. Ногоон ирээдүйг хамтдаа бүтээхээр дэлхий нийтээр эрмэлзэж хичээж буй цаг.
BIPV шилэн фасад нь барилгын гадна өнгө төрхийг орчин үеийн, үзэмжтэй болгохоос гадна нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэх боломжтой ухаалаг шийдэл юм байна. Урлагийнхан ороогүй салбар гэж байхгүй. Түүний шинэ эхлэл тун таатай мэдээ.
Тэрбээр “Барилга бүр зөвхөн эрчим хүч хэрэглэгч бус, өөрийн хэрэгцээний эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой бүтээн байгуулалт болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Ингэснээр цахилгааны хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулах, төвлөрсөн эрчим хүчний ачааллыг багасгах, Монгол Улсын эрчим хүчний хэмнэлт болон ногоон хөгжилд бодит хувь нэмэр оруулна. Барилгынхаа фасадыг ирээдүйн эрчим хүчний эх болгоцгооё" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.