ГОК-ын Хүний нөөцийн мэргэжилтэн С.Юмэнхүү ажлын байран дээрээ архидан согтуурчээ

ГОК-ын Хүний нөөцийн мэргэжилтэн С.Юмэнхүү ажлын байран дээрээ архидан согтуурчээ

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн С.Юмэнхүү ажлын байран дээрээ архидан согтуурчээ. Зам тээвэр, хөгжлийн яаманд газрын дарга нар нь архидан согтуурч, бие биенийхээ аминд хүрсэн эмгэнэлт явдлаас хойш төрийн албан хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурах бүү хэл архи, согтууруулах ундаа оруулахыг хориглосон хууль журам гарч, хэрэв энэ журмыг зөрчвөл ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг болсон.

Гэтэл улсын төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чандлан баримталж ажиллах ёстой улсын онцгой объектод Хүний нөөцийн мэргэжилтэн хийдэг, 7000 уурхайчныг удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтан архидан согтуурдаг, эл зүй бус үйлдлийг нь удирдлагын зүгээс нуун дарагдуулж, өөгшүүлсээр байх уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх.

content 217 56904033 23247181789

Гол нь ийм их эрх дархыг С.Юмэнхүүд хэн олгосон бэ. Авилга хээл хахуулиар, үгүй ядахдаа л танил талаараа түрий барьж энэ том үйлдвэрт ажилд ордог, энэ нь соёл, хэвшил болтлоо ээнэгшсэн гэгддэг ГОК-ыг тойрсон явган яриа үнэн үү. Эсвэл Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэхээрээ ийм “даам” байдаг уу. С.Юмэнхүү мэргэжилтний эл кэйсээс харагдах биз ээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.