Гитарчин Өөжгий дуучин Б.Сарантуяагаас “Хайрын бурхан“ дуугаа эргүүлэн авахаа зарлав
Уран бүтээлчдийн оюуны өмчийн эрхийн асуудлаар гитарчин Өөжгий салхи хагалав. Тодруулбал, Д.Өлзий-Орших цахим орчинд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваатай маргаан үүсгэж, өөрийн тус хамтлагт зохиож өгсөн дуунуудаа цаашид дуулуулахгүй гэдгээ мэдэгдлээ.
Үүгээр ч зогсохгүй МУГЖ Б.Сарантуяагийн дуулдаг "Хайрласан сэтгэл", "Хайрын бурхан" дуунуудаа эргүүлэн авахаар болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа,
"Энэ дуугаа, бас дээр нь бурхантай холбоотой бас бус дууныхаа аяыг нэг том дуучнаас татаж авах гэж байна" гэжээ.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.