"Дэлхийн мисс 2024"-т оролцож буй Б.Болор спорт тэмцээний финалд шалгарчээ
"Дэлхийн мисс-2024" тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б. Болор эх орноо төлөөлөн оролцож байна. Тэрбээр тус тэмцээний спортын төрөлд хүч сорьж, багаараа финалд шалгарчээ.
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин тэрбээр 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторыг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр төгсжээ. 2018 оноос хойш Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж байна.

"Дэлхийн мисс" тэмцээнд “Зорилготой гоо сайхан, мультимедиа сорилт, спортын сорилго, авьяас, топ модель гэсэн хэд хэдэн тэмцээн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. Уг тэмцээнүүдийн нэг болох спортын урьдчилсан тэмцээнд улаан багаасаа амжилттай оролцож финалын ТОП 8-д шалгарчээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.