Мазаалайн тоо 54 болж өсжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2023 оноос эхлэн мазаалайн тоо толгойг өсгөх цаг ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторитой хамтран “Мазаалайн генетикийн судалгаа, хамгаалал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр генетикийн анализатор, нано-дроп зэрэг лабораторийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, МУИС-д суурилуулан судалгааны ажлыг эхлүүлээд байна. Төслийн үр дүнд мазаалайн тоо толгой 54 болж өссөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.