"The Hu" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 08-нд хийнэ

"The Hu" хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 08-нд хийнэ

Дэлхийд данстай "The Hu" хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан "Wolf Totem" нэртэй тоглолтоо 2026 оны 8-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр зарлаад буй.

 90318f1956e1404a821043f15a36dae2

Тодруулбал, “Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох аж. "The Hu" хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан "Hunnu Rock" урсгалаараа олон улсад танигдаж, дэлхийн томоохон фестиваль, концертын тайзнаа Монголын хөгжмийг хүргэсээр ирсэн.

4af24df3ceb744cebf50130a2e5ac243

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.