Э.Батшугар сайдын том охин Б.Тарагийн төрсөн өдөрт Б.Янжиндуламаас нь бусад нь уригджээ
Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр магнай тэнэгэр наадамлаж буй нь ууган ач охин нь эх орондоо ирснийх юм. Э.Батшугар сайд анхны гэргий Т.Даримагаасаа өрх тусгаарлаж, хамтын амьдралдаа цэг тавьсан боловч тэдний дундаас төрсөн Б.Тара охин эцэг эхийнхээ гүн бат холбоо болсоор яваа төдийгүй зуны амралтаараа эмээ өвөөгөө зорин зорин ирдэг байна.
Үндэсний их баяр наадмын нээлтэнд Э.Батшугар сайд охинтойгоо ирсэн төдийгүй Б.Тара охины төрсөн өдрөөр экс Ерөнхийлөгчийнхөн халуун бүлээрээ халуун дулаан баярлаж яваа нь энэ. Тэдэн дунд харин Э.Батшугар сайдын одоогийн найз бүсгүй Б.Янжиндулам байхгүй байгаа нь анхаарал татна. Жүжигчин Б.Янжиндулам сүүлийн 4 жил дараалан Э. Батшугар сайдтай хөтлөлцөн наадсан ч гэлээ, үүнээс ч олон жил үерхэж байгаа ч гэсэн албан ёсоор хуримаа хийж, ёсолж төрлөөгүй өдий хүрсэн. Угийн эрхэмсэг, ихэмсэг айлд бэрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдэнэ гэдэг угаас хялбар даваа биш биз ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.