Э.Бат-Амгалан “Батхаан центр” баар караокеноосоо жилдээ 172 сая төгрөг олдог бол дүү Э.Батбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хажууд жилдээ 300 тэрбумын орлого бүхий үйлдвэртэй
Манай хотын дарга Х.Нямбаатарын ХОМ одоо хотын даргад яригдаж буй Э.Бат-Амгалангийн санхүүгийн чадамж тэнгэр газар шиг ялгаатай ажээ. Х.Нямбаатар дарга тэрбумын үнэтэй уртаашаа ганц нийтийн орон сууцтай бол Э.Бат-Амгаланд “Батхаан центр” гэдэг баар караоке, зочид буудал бүр Cinema Next төв хүртэл эзэмшдэг байна. Аюулын баян хотын даргатай болж магадгүй гэсэн үг.
Э.Бат-Амгалангийн төрсөн дүү нь катодын зэсний үйлдвэртэй, түүнийх нь жилийн орлого 300 тэрбум гэх мэтээр атаархуу зан хөдөлгөмөөр аюулын бэлтэй эр.

Баянзүрх дүүрэг өөдөлдөггүй халтардуу байдлаа МАН сонгуульд бүрэн ялдаггүй алаг тарлан ялдаг явдалтай холбоотой гэж тайлбарладаг. Эсрэгээрээ Сонгинохайрхан дүүрэг бүхэлдээ улаан тойрог болохоор спорт ордон Орбитоос олимп руу усан спортын цогцолбор, хөлбөмбөгийн талбай гэхчлэн өнгө засаж, зам харгуй нь худалч хүнд гудамж руу хүртэл засмал өнгөлөг.
Өөрийн харьяа дүүрэгтээ нэг их хийж гавьсан юмгүй Э.Бат-Амгалангийн баян тарган ч яахав, хүний буян хүнд наалдах биш. Бид ч баян хүнд дургүйдээ түүнийг сонжоод байгаа юм биш. Зүгээр ийм бийлэгжүү хотын даргатай болж болзошгүй нь ээ л гэж тодотголоо. Манай Х.Нямбаатар солих хувцасгүй саарал цамцтайгаа 4 цагийн эргэлтийг туулж, хотдоо зүтгэлтэй ажиллаж байгаа гэдгийг ч бас тодотгох нь зүй.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.