Урлагийн мөнгөн үеийн сайхан бүсгүйчүүд гоо сайхны мэс заслыг дэмждэг болон дэмждэггүй бүсэд талцлаа

Урлагийн мөнгөн үеийн сайхан бүсгүйчүүд гоо сайхны мэс заслыг дэмждэг болон дэмждэггүй бүсэд талцлаа

60+ нас 70-аад настай алдартнууд гоо сайхан lifestyle-аараа залуучуудыг хол хаяхаар идэвхтэй байгаа. Ил цагаан бүхнээ сурталчлан гоо сайхандаа хэрхэн анхаарч, хэрхэн турж буйгаа дэлгэн үе тэнгийнхэндээ зөвлөж суудаг МУГЖ Н.Батцэцэг 60+ настнууд дундаа хамгийн гоолиг зэгзгэр сайхан бүсгүй.

content 3787 565630191 2469092114

Түүний үй зайгүй найз Ш.Чимэдцэеэ саяхан иж бүрэн нүүрнийхээ гоо сайхандаа анхаарч гялалзах болсноо мөн сошиал найзууддаа хуваалцсан. Эсрэгээрээ Хөдөлмөрийн баатар А.Долгор өөрийг нь нүүрээ татуулсан гэж хэлсэн хүмүүсийн эсрэг эгдүүцэн “Татуулах бодолгүй гэхдээ татуулсан ч миний нүүр шүү” гэлээ. Тэрбээр энэ жил 71 настай.

content 3787 608243084 1572509261

Энэ бүхний эцсийн цэгийг Т.Карма үгээрээ хатгав. “Сүүлийн үеийн киног харж суухад, жартайж жарвайтал татуулж, хиймэл сормуус тавьж, уруулаа дарвайтал томруулаад, хамраа хавчийлгаж, өндөрлөөд, модоор сийлсэн мэт хиймэл хүүхнээд зүгээр л ургамал шиг намирч харагдах нь дур гутааж байна шүү!!!Бидний үед будмал хүүхнүүдийг таашаадаггүй байсан…” гэсэн нь олны алга ташилтыг хүртээд байна. Жамаараа өтөлж яваа сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд Н.Сувд бичигдэнэ. Тэрбээр энэ жил 78 настай.

content 3787 21eb55ac 3db9 404e b

Монголын сайхан бүсгүй алдар бас л асар их хариуцлага насан туршийн алдар хүнд юмаа даа. Гэхдээ эдгээр хатагтай нар гоо сайхандаа анхаарах нь зүйн хэрэг.

20+ настнууд байж болох бүх мэс заслыг хийлгэдэг цаг үед бид амьдарч байна. 60+, 70+ настнуудыг гагцхүү үе тэнгийнхэн нь хүлээж авч чадахгүй байгаа байж мэдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.