Танилц: Монголоос дэлхийд бизнесээ гаргаж чадсан 6 хөдөлмөрч бүсгүй

Танилц: Монголоос дэлхийд бизнесээ гаргаж чадсан 6 хөдөлмөрч бүсгүй

Дэлхийд алдартай “Harper’s Bazaar” сэтгүүлийн коверт модель О.Ариунзул, Английн алдарт FABUK Magazine сэтгүүлийн 2026 оны нэгдүгээр сарын коверт жүжигчин О.Дөлгөөн гарсан. “Louis Vuitton”, “Spirit”, “BVLGARI” зэрэг тансаг зэргэлэлийн  брэндүүдийн нүүр царайгаар О.Ариунзул сонгогдсон.

content 3797 623775426 2537941920

content 3797 505477183 1851320944

Энэ удаад Грэммийн наадамд Монголоос анх удаа Б.Болор-Эрдэнэ уригдан, дэлхийн ододтой зургаа авахууллаа. Обуна Элон Маскийн "Space X" компанид ажиллан 21-р зууны трэнд бизнес AI-аар эх орноосоо олон улсад цойлж байна.

content 3797 625883348 8871069374

Нэг жилд 180 000 гаруй бүтээгдэхүүнийг гар аргаар, сэтгэлээ шингээн үйлдвэрлэдэг Б.Хулангийн Lhamour брэнд дэлхийн 8 улсад экспортлогдож байгаа төдийгүй 2030 он хүртэлх НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад бодит хувь нэмэр оруулж буй компаниудын шилдэг жишээг танилцуулсан номонд тусгайлан бүтэн бүлэгт багтжээ. Уг номыг Австралийн их сургуулиас эрхлэн гаргасан бөгөөд Монгол компани Австралийн их сургуулиудад сайн жишиг, загвар компани хэмээн заагддаг болсон гэсэн үг.

content 3797 1e96dc01 1d9c 4d73 8

Ө.Содгэрэл “The Business of Fashion”-ээс жил бүр гаргадаг “BoF 500 Class of 2025”-д багтсанаар дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй жагсаалтад багтсан анхны Монгол хүн боллоо.

content 3797 sodmpducvr

Монгол ондоошлоо дэлхийд таниулах үндэсний брэнд “Шимийн охь” 2022 онд зах зээлд гарсан бөгөөд Г.Бямбасүрэнгийн бүтээгдэхүүнийг Дэлхийн оюуны өмчийн байгууллага онцолж, энэ жил Японы Токио хотноо болсон дэлхийд хоёрт, Азидаа нэгт ордог “Foodex 2025” үзэсгэлэнд “Шимийн охь” брэнд танилцуулагджээ. Гэх мэтээр дурдаад байвал GenZ үеийнхэн Монгол эх орныхоо нэрийг олон улсад, дэлхийд дуурсгаж, алдаршуулж буй жишээ олон. Энэ удаад бид зөвхөн цөөн хэдэн жишээн дээр бүсгүйчүүдээ онцоллоо.

content 3797 619309284 1555678309

Та бүхнээрээ маш их бахархаж байна. Баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.