“Симба”-гийн ахан дүүс карьерын оргилд гарч, “Эрдэнэт”, "Авто тээврийн үндэсний төв"-д эзэн суулаа
Эрх мэдэлтэн баячуудад дургүй масс “Симба” хочит Ц.Батаа түүний дүү нар болох Ц.Батсайхан, Ц.Бат-Энх нарыг анзаараагүй нь тэд мэдээллээ сайн нууцалдагийнх юм болов уу. Эсвэл Ц.Батаагийн гишүүн байхдаа граждаа хүн зодож хэрцгийгээр тамлаж байсан “рекитер” үйлдлээс эмээдэг ч байж болох. Хэвлэлд тоотой залардаг нууцлаг ахан дүүс эдүгээ нэгэнт карьерын оргилд ирчихээд байна.
“Айзам” хамтлагийн дуучин, уяач Ц.Батсайхан нь Авто тээврийн үндэсний төвийн дарга болоод удаагүй байна. Дэд сайд болохоор Б.Нямжавтай үзэлцээд бараагүй юм гэнэ лээ. Баар савтай, ширүүн дориун, ардаа ТЕГ-ын даргын фонтой Б.Нямжав түүнийг “жижигрүүлсэн” ч биз. Эцэст нь голонгуй АТҮТ-ийн дарга болсон байна.

Харин Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн даргаар цөөнгүй жил ажиллан, МАН-ын Их хурлыг базаад дараа нь “Эрдэнэт” үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга болсон. Ц.Бат-Энхэд бараг л одоо задраад байгаа Эпштэйний файлын монгол хувилбар гэмээр МАН-ын эрх мэдэлтнүүдийн +18 асуудал байдаг гэж тамхины цэг дээр “госсип” явдаг. Санаагаараа барахгүй бол салтаа саамны асуудлаар базчихсан байхад том дарга нар хаа холдох вэ л юм биш үү. Товчхондоо Монголын төр энэ гэр бүлд өртэй гэхээсээ төрд байгаа нөхдүүд сул талаа атгуулж дээ гэж хардахуйц байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.