Үл хөдлөх салбарын хатан хаан А.Урангоо ээжийнхээ 60 насных нь ойгоор “Porsche” бэлэглэж, талархлаа илэрхийлжээ
Гадаадад төгсөөд эх орондоо ирж ажилласан бүсгүйчүүдээс мөнчигөөрөөрөө бизнесээ босгож, амжилтад хүрч, алдар нэрээ мандуулсан жаатай хүүхнүүдийн нэг бол А.Урангоо. Анхандаа тэр твиттерийн хатан хаан байв. Харин одоо бол үл хөдлөх салбарын хатан хаан болжээ. “UA Properties LLC” нь тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө зуучилдагаараа нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд А.Урангоо аль хэдийнэ сарын 30 тэрбумын борлуулалттай олон улсад тэр дундаа Сөүл, Дубай, Австралид салбаруудтай том компанийн захирал болсон.

Үе, үехэн сенсааци тарьчихдаг тэрээр энэ удаад ээж Б.Ургамлынхаа 60 насны төрсөн өдрөөр “Porsche” бэлэглэж шуугиулав.
Анх АНУ-аас ирээд өөрийн бизнесээ эхлүүлэх гээд банк ч зээл өгөхгүй байхад ээж нь түүнд 2 хувийн хүүтэй зээл өгч байжээ. Эдний гэр бүлийн “Хөгжил трейд” компани, “Ариун” сальфетка эдүгээ зах зээлийнхээ 30 хувийг эзэлж, цэцэрлэг, эмнэлгийн стандартад нийцдэг гэдгээрээ эрэлттэй бүтээгдэхүүн болсон.

Зах зээлээ соргог мэдэрч эрэлттэй бүтээгдэхүүн хийж чадсан ээж аавын охин гэсэндээ А.Урангоод бизнесийн мэдрэмж нь өвлөгджээ.
“Ариун” брэндийг үүсгэн байгуулагч Б.Ургамал хатагтайн тухайд ажилчидтайгаа буй бүхнээ хуваалцчихдаг, нийгмийн хариуцлагатай гэдгээрээ хүндлэл хүлээсэн нэгэн. 60 нас гэдэг хийж бүтээснийхээ үр шимийг үзэж, өгснөө авч, үр хүүхдүүдээрээ гоёдог нас. Б.Ургамал хатагтайн хүүхдүүд ээжийгээ баярлуулж, нийгэмд ч эерэг үлгэр дуурайл үзүүллээ. Ариун цагаан хөдөлмөрөөрөө баялаг, брэнд бүтээнэ гэдэг бахархам. Нийгэмд хувь нэмэртэй яваа сайхан гэр бүлд аз жаргал хүсье.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.