Гал морин жилээ угтсан дээдчүүдийн Show Time!

Гал морин жилээ угтсан дээдчүүдийн Show Time!

УИХ-ын дарга Н.Учралыг аав ээжтэйгээ золгохоос нь өмнө манай урлаг соёлынхон элит хүрээнд горилогсод түрүүлж золгон Үндэсний телевизийн анкор Н.Ундрал нь бараг л шууд дамжуулалт хийв. Бага байхад хамаатны ах эгч нар “Авьяасаа үзүүлбэл бэлгийг чинь өгнө” гэдэг шиг хэдэн дуучид маань энд тэнд золгох гэж очоод санаатай санамсаргүй ихэвчлэн хөгжимгүй дуулж мэнчийж зогсов.

content 3884 Гал морин жилээ угтс

Шадар сайд Х.Ганхуягийн орд харш шиг гэр хамгийн гоё өргөөгөөр шалгарав.

content 3884 Гал морин жилээ угтс

Хамгийн олон рийл шуурхай хийж дамжуулсан хүн дэд сайд Г.Дашням байв. Залуугаас Даашка, Н.Учрал хоёр маань аль аль нь өндөр сэнтийд дөнгөж суусных уу элдэв санаа суугаагүй, хүүхдээрээ, өөрийнхөөрөө баярлацгаав. Хамгийн гоё дээл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх байв. Манай хүн пиарын зөвлөхтэй, зөвлөхгүй нэг тийм тос даасан жинхэнэ монгол гоё “убба” гэдэгтэй маргах хүн одоо байхгүй болсон.

content 3884 Гал морин жилээ угтс

Хамгийн урт хадаг, нүнжигтэй таваг, ширээтэй нь Аса аваргын байв. Сүүлд суусан залуу гэргий нь ч хөөрхөн, донжтойг хэлэх үү, нүүр, нүд дүүрэн сайхан байлаа.

content 3884 Гал морин жилээ угтс

Г.Занданшатар дарга маань С.Жавхлан Т.Баясгалангийн араас “Tonight” шоунд юу ч юм хайж орлоо. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд хэдэн лайк, үзэлтийн араас лав яваагүй байх. Магадгүй 20+ жилийн дараа анхны хайртайгаа эргэж суух гээд ч юм уу тв-ээр мэндчилсэн байх вий дээ, мөн үү?

content 3884 Гал морин жилээ угтс

Алтан партнеруудын араас Б.Болд Х.Мөнгөнцэцэг нар хун цэн галуу шиг хосолж яваагаа гайхууласхийн нийтийн дууны хосуудаа өнгөллөө. Тв шоуг мөн л Central TV-гийн Анхаа оргил үзэлт, гоё контентоор базаж чадлаа. Сошиал “чарлаанчид” нүцгэлээд салаад хувь хувьсгалаа бүгдийг нь дэлгэж байж үзэлт их авах болсны хажууд Анхаагийн хийж буй бүхэн яг мэргэжлийн ажил юм. Гал морин жилээ галтай угтлаа. Гадаад хүргэчүүд ч ёс төртэй золгуут хийж харагдсан. Миний Монголын ард түмэн Гал морин жилээ сайхан угтлаа.

content 3884 639430865 2616287159

content 3884 636187669 1588310292

content 3884 618626951 1680496176

content 3884 619460713 1233229045

content 3884 638849772 5128860480

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.