Монгол “Эхнэрийн урхи”: Магнай трейдийн экс бэр М.Дэнсмаа хоёр нам дамжиж олонд танигдав
Хоёр нам дамжсан хосгүй увидастай хүүхэн нэг гарч ирлээ гээд шаагилдаад байсан чинь “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн ууган хүү Г.Магнайтай сууж явсан хөөрхөн сайхнаараа цагтаа цуутай явсан хөтлөгч М.Дэнсмаа байдаг юм.

ТВ5 телевизийн хүүхдийн “Kids time” нэвтрүүлэг хөтөлдөг байсан тэрээр сүүлд “Санхүүгийн боловсрол”-ыг иргэд, олон нийтэд олгох нэвтрүүлэг хийж байсан. Анхны амьдрал буюу Г.Магнайгаас нэг хүүхэдтэй бөгөөд хосууд салснаар хоёр дахь амьдралаа зохиосон хэмээх товчхон намтартай.

Хоёр амьдрал, хоёр нам гэнгүүт “Эхнэрийн урхи” лугаа драм шиг сонирхолтой амьдрал ч юм шиг. Яадаг юм бэ, эрчүүд л эхнэр нам сэлгэж ганц л амьдарна гэж сагсалзах ёстой биш. Хүүхнүүд ч гэсэн why not гэж зөвтгөж бас болно. Амьдрал баян бөгөөд тэрхүү баян амьдралд юу ч тохиолдож болно. Ойлгохыг хичээнэ шүү, хэдүүлээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.