BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоороо дэлхийгээр аялан тоглолт хийнэ

BIGBANG хамтлаг 20 жилийн ойгоороо дэлхийгээр аялан тоглолт хийнэ

K-pop-ын домогт хамтлаг Big Bang энэ жил уран бүтээлийн 20 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн хэмжээний аялан тоглолт зохион байгуулахаар болсныг YG Entertainment өнөөдөр буюу лхагва гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Аялан тоглолтод хамтлагийн гурван гишүүн болох G-Dragon, Taeyang, Daesung нар оролцох юм.

Энэхүү мэдэгдэл нь YG Entertainment-ээс нийтэлсэн видеоны төгсгөлд цацагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, ерөнхий продюсер Yang Hyun-suk хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэн цуврал тоглолт хийхээр тохиролцсоныг баталсан байна.

BIGBANG нь 2006 онд дебют хийснээс хойш K-pop урсгалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, дэлхий даяар олон сая фенүүдтэй болсон билээ.

20 жилийн ойн аялан тоглолт нь хамтлагийн түүхэн замнал, уран бүтээлийг нэгтгэсэн онцгой арга хэмжээ болох ажээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.