Дэлхийн оюуны өмчийн байгууллагад онцлогдсон “Шимийн охь” БНХАУ-ын CFDF 114 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол ондоошлыг түгээв
Үндэсний брэнд, өв уламжлал, Монгол дархлаа дэлхийд өрсөлдөх инноваци шингэсэн бүтээгдэхүүн болж гарна гэдэг амаргүй даваа. “Шимийн охь” брэнд Азидаа нэгт ордог “Foodex 2025”-д орсон нь бахархам мэдээ байсан бол энэ удаад БНХАУ-ын Чэнду хотноо China Food and Drinks Fair (CFDF)-ийн 114 дэх удаагийн олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцоод иржээ.

1955 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан уг нэр хүндтэй үзэсгэлэнд хүнс, уух зүйлсийн салбарын үйлдвэрлэгч, импортлогч, хөрөнгө оруулагч, салбар, салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжуудыг нээдэг байна. Өндөр нэр хүндийн хэрээр өндөр шалгуур, оролцогчдоос багагүй потенциал шаарддаг гэсэн үг. Монголоос уламжлалт идээ ундааны соёл тээгч Шимийн охь танилцуулагдсан нь бахархалтай.

Ерөөс Шимийн охь брэнд дотоод зах зээлд орон зайгаа хэдийнэ эзэлснээс гадна Монгол ондоошлоо хадгалан олон улсад тасралтгүй түгээх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлох нь зүй. Зөвхөн тусгай хүлээн авалтад хамгийн хүндтэй ёслол хүндэтгэлд “Шимийн охь” брэндийг хүндэтгэн залах болсон нь тус бүтээгдэхүүний чанар чансааг илтгэдэг. Мартагдах шахсан уламжлалт амтыг хадгалан инновацжуулж үндэсний дархлаагаа түгээн дэлгэрүүлж буй чадварлаг хамт олон ийнхүү дэлхийд гайхагдаж эхэлсэн нь сайхан мэдээ. Шимтэй байг ээ.





Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.