“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Монголын ноолуурын зах зээлийг эзэгнэсэн, цор ганц дахин давтагдашгүй ноолууран тансаглал бүтээдэг МУГЖ У.Уранчимэгийн дүү У.Уранзаяа дахин шинэ түүх бүтээлээ. Түүний найзуудтайгаа үүсгэн байгуулсан Nolur cashmere “Ханбогд кашемир”-тай хамтран БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтран Loro Piana, Ermenegildo Zegna, Scabal, Colombo, Marling Evans зэрэг ультра лакшри ангиллын даавуугаар хийгдэх костюм, Loro Piana брэндийн кашемиран пальтог захиалгаар хийлгэх VIP үйлчилгээг нэвтрүүллээ.

Тодруулбал тус компанийн үүсгэн байгуулагчид болон БНСУ-даа домог болсон мастер тэйлор Жэйдон Пакын хамт Монголд ирж, гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд Trunk show буюу цаг авч костюм захиалах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 9-нээс эхлэн ердөө гурван хоногийн турш зохион байгуулж буй.

Арабын Дубайд танилцуулагдаж, Скай ресортод уулан дээр фэшн шоу хийж тансаглалыг утгаар нь харуулсан У.Уранзаяа ба түүний найз нөхдийн мэдрэмж, мэдлэг дэлхийн түвшинд гарснаа дахин баталлаа.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.