Элдэвтэй нь дэндсэн Баянаа

Элдэвтэй нь дэндсэн Баянаа

Тэртээ 2019 онд “Ганган цагаан” гэх чамин клиптэй сэтгэлд нэг л тод дуу цацагдаж “Gangbay” гэх хамтлагийг бид мэддэг болсон юм. Эдгээр жилүүдэд элдэвтэй гэдгээ батлаад буй GangBay хамтлагийн гишүүн Сүхбаатар овогтой Баянмөнх буюу Баянаа нь 1998 оны 10-р сарын 14-нд төрсөн. Айлын том хүүхэд. "Зуун билиг" дунд сургуулийг төгссөн бөгөөд төгсөөд Соёл Урлагийн Их Сургууль (СУИС)-ыг жүжигчин мэргэжлээр төгсжээ.

Чадалтай хоолойтой дуучин гэдгийг нь хэдийнэ мэддэг болсонч чамгүй авьяаслаг жүжигчин гэдгээ ч мөн баталсаар байна. Тухайлбал "Яг түүн шиг" шоунд Д.Сосорбарамыг яг таг дуурайж.

"Хувьса продакшны “ Хүний ээж ” кинонд ухаалаг залуугийн дүрийг гаргасан бол энэ удаа "Намайг дагуулаад яваач" драмын жүжигт голлох дүрийг бүтээжээ. Энэхүү жүжигт “Слава” гэх эгчдээ хайртай ч хэлдэггүй гэнэн томоогүй дүрийг чадварлаг бүтээсэн нь үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээгээд байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.